Явагдаж байгаа сургалтууд

Мэдээлэл харилцаа холбооны технологи, компьютерын шинжлэх ухааны хөгжил, түүний хэрэглээг шинжлэх ухаанчаар судлан хэрэглэх арга барил эзэмших, мэдээллийн нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэн хэрэгжүүлдэг, бүтээлч, бие суралцах чадвартай болно.

Алгоритмын үндсэн ойлголт, алгоритмын чанар ба төрөл, бодлогыг алгоритмчлах  аргачлалд суралцуулах, мөн шугаман, салаалсан давталттай алгоритм, нэг болон хоёр хэмжээст хүснэгт, хэрэглэгчийн функц, процедурыг flowgoritm болон программчлалын хэл ашиглан хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Мэдээллийн технологийн суурь мэдлэг, шинээр бий болж, хөгжиж буй мэдээллийн технологийн бизнесийн салбар дахь хэрэглээг тодорхойлох, ПХ-ын шийдлүүд, салбар бүрийн үйл ажиллагааг автоматжуулах, мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, технологийн хөгжлийг нутагшуулахад шаардлагатай компьютерийн сүлжээ, интернэтийн технологи, их өгөгдлийн боловсруулалтыг ойлгох, тэдгээрийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг чадварыг эзэмшинэ. 

Компьютерийн архитектур

Компьютерийн архитектур хичээл нь компьютерийн үндсэн бүрэлдэхүүнүүд болох төв процессор (CPU), санах ой (RAM, ROM), оролт/гаралтын төхөөрөмжүүд, өгөгдөл дамжуулах сувгуудын (bus) ажиллагаа, тэдгээрийн харилцан уялдаа холбоо болон командын боловсруулалтын бүтэц, хурд, гүйцэтгэлийг сайжруулах аргуудыг судална. Мөн RISC, CISC зэрэг архитектурын төрөл, микроархитектур, кеш санах ой, дамжуулалт, дамжуулалтын түвшний зэрэглэлүүдийг хамардаг.

“Програмчлалын үндэс” хичээл нь мэдээллийн технологи, програм хангамжийн инженер, компьютерийн ухааны чиглэлийн оюутнуудад зориулсан суурь сургалт бөгөөд алгоритмын сэтгэлгээ, логик шийдэл боловсруулах чадвар, программ бичих үндсэн зарчмуудыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Хичээлээр орчин үеийн програмчлалын хэлний (Python, C, эсвэл Java—сургалтын хөтөлбөрөөс хамаарна) үндсэн бүтэц, өгөгдлийн төрөл, хувьсагч, оператор, нөхцөлт бүтэц, давталт, функц, массив/жагсаалт зэрэг суурь ойлголтуудыг системтэй судална.

Түүнчлэн оюутнууд асуудлыг алгоритмчлах, асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж загварчлах, логик дараалал үүсгэх, алдаа илрүүлэх (debugging), турших (testing) зэрэг программ хөгжүүлэлтийн эхний шатны чадваруудыг эзэмшинэ. Хичээл нь онол–практикийн уялдаатайгаар явагдах бөгөөд семинар, лабораторийн ажлуудаар дамжуулан бодит асуудалд програмчлалын аргыг ашиглаж шийдэл боловсруулах туршлага хуримтлуулна.

Энэхүү хичээл нь үйлдлийн системийн үндсэн ойлголт, түүний архитектур, команд мөрийн интерфэйс (CLI), shell програмчлал болон файлын системийн удирдлага зэрэг сэдвүүдийг гүнзгий судална. Мөн хэрэглэгч удирдлага, нууцлал, процесс ба санах ойн удирдлага, сүлжээний командууд, системийн тохиргоо, програм суулгах болон автоматжуулалтын аргуудыг хамруулна. Лекц, лабораторийн дадлага, практик дасгалуудаар дамжуулан оюутнууд үйлдлийн системийн бүтэц, ажиллагааг ойлгож, shell команд болон скриптийг ашиглан системээ удирдах чадвартай болно.

Энэхүү хичээл нь суурь өгөгдлийн бүтцүүд (массив, овоолт, дараалал, холбоост жагсаалт, мод, овоохой/heap, граф) болон тэдгээрт тулгуурласан алгоритмууд (эрэмбэлэлт, хайлт, зам олох, мод/графын аялал, динамик программчлал)‑ын онол, хэрэгжилт, үр ашиг (цаг/орон зайн төвөгшил)-ын шинжилгээг судална.

Алгоритм ба программчлал

Энэхүү “Програмчлалын туршилт I” хичээл нь Мэдээллийн технологийн хөтөлбөрийн 2-р курсын оюутнуудад Python програмчлалын хэл дээр процедур програмчлалд суурилсан бодит асуудал шийдвэрлэх практик чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Өгөгдлийн сангийн үндэс хичээл нь мэдээллийг зохион байгуулалттайгаар хадгалах, боловсруулах, удирдах онолын болон практик суурь мэдлэг олгох зорилготой. Орчин үеийн программ хангамж, веб болон мэдээллийн системүүд өгөгдлийн санд тулгуурлан ажилладаг тул энэхүү хичээл нь мэдээллийн технологийн чиглэлийн оюутнуудад зайлшгүй шаардлагатай суурь хичээл юм.

Объект хандалтат програмчлал (OOP) хичээлийн гол зорилго нь оюутанд программ хөгжүүлэхдээ объект, класс, удамшил, полиморфизм, капсулчлал зэрэг ойлголтуудыг ашиглан загварчлах + цэвэр, дахин ашиглах боломжтой код бичих чадвар эзэмшүүлэхэд оршино.